Т.Дөлгөөн: JINS-ийн гол онцлог бол та хувцсаа биедээ тааруулж авдаг шиг нүдний шилээ зөвхөн өөртөө зориулж сонгох боломжтой

Т.Дөлгөөн: JINS-ийн гол онцлог бол та хувцсаа биедээ тааруулж авдаг шиг нүдний шилээ зөвхөн өөртөө зориулж сонгох боломжтой

Ю Би Пи ХХК-ийн Гүйцэтгэх захирал Т.Дөлгөөнтэй ярилцлаа. 

Ю Би Пи ХХК Японы алдарт JINS нүдний шилний брэндийг Монголд оруулж ирлээ. Манай улсад худалдаалагдаж байгаа бусад нүдний шилнээс ялгарах онцлог нь яг юу вэ?

Монголд худалдаалагдаж буй ихэнх хараа зүйн төвүүд олон брэндийн шил санал болгодог бол манай дэлгүүрт зөвхөн JINS брэндийн шил худалдаалагдаж байна. JINS нь байгуулагдсан цагаасаа хойш нүдний шил зүүдэг хэрэглэгчдийн амьдралд тулгардаг асуудлыг шийдэхийн тулд бүтээгдэхүүнээ тасралтгүй сайжруулж ирсэн тул инновацлаг, чанартай, загварлаг нүдний шилүүдээрээ ялгардаг. 

Мөн бид Японы үйлчилгээний соёл, стандартуудыг Монголын хэрэглэгчдэд нутагшуулахыг зорьж, зөвхөн бүтээгдэхүүн бус, хэрэглэгчийн туршлагыг бүрэн шинэ түвшинд хүргэхээр ажиллаж байна.

Амьдралын хэв маяг, ажиллах нөхцөл зэргээс хамаараад харааны шилний хэрэглээ өндөр болсон. Бага насны хүүхдүүд дэлгэц, утсаар маш их контент үздэг болж. Харин монголчуудын хувьд харааны нүдний шилийг хэрэглээ болгож хараахан дадаагүй юм шиг санагддаг. JINS-ийг хэрэглэгчдэд ойртуулснаар Ю Би Пи ХХК энэ дээр ямар өөрчлөлтүүдийг авчрахаар зорьж байгаа вэ?

Бид Монголын зах зээлд одоогоор нэвтрээгүй байгаа олон улсын түвшний үйлчилгээ, Япон чанар, өргөн сонголтыг хэрэглэгч, үйлчлүүлэгчдэдээ өрсөлдөхүйц үнээр хүргэхийг зорьж байна. Жишээ нь, та худалдан авсан шилээ 6 сарын дотор ямар ч асуудал гарсан дахин солиулах боломжтой — энэ бол дэлхийн жишгийн үйлчилгээг Монголд нутагшуулж буй нэг алхам юм.

JINS брэнд олон улсын томоохон хотуудад салбаруудтай, Япондоо тэргүүлэгч брэнд. Монголыг сонгож бизнесээ тэлэх болсон гол шалгуур юу байв?

Өсөж буй зах зээлийн эрэлт хэрэгцээг бид анзаарч, JINS Inc-ийн ‘Magnify Life’ буюу нүдний шилээр дамжуулан хүний амьдралыг илүү гэгээлэг, баялаг болгох эрхэм зорилгыг Монголд нутагшуулах санал тавьсан. Таван Богд Группийн ‘Хамтын хөдөлмөрөөр ард түмнийхээ амьдралын чанарыг дээшлүүлж, салбар бүрдээ манлайлна’ гэсэн эрхэм зорилго JINS-ийн үнэт зарчимтай төгс нийцсэн тул бидний саналыг тун таатайгаар хүлээн авч, хамтын аяллаа эхлүүлсэн.

Хараа зүйн шинэ соёл, хэрэглээг нэвтрүүлж байна гэж харж байна. Амжилттай нэвтэрлээ. Харин сорилтуудаасаа дурдвал...

Өмнө нь хэрэглэгчид яг өөрт нь тохирсон, таарсан загварлаг, тав тухтай нүдний шилээ олоход хүндрэлтэй тулгардаг байсан. JINS энэхүү асуудлыг шийдвэрлэж, Монголын зах зээлд олон улсын түвшний шийдлийг нэвтрүүлж байна. Манай анхны салбар 1000 гаруй шилний сонголттой. Хэрэглэгчдийн өдөр тутмын амьдрал, ажил, чөлөөт цагийн бүхий л нөхцөл байдалд тохирсон бүтээгдэхүүнийг санал болгож байна. Үүнд гэрийн хэрэглээнд зориулсан JINS Home, тайван амралтыг дэмжих JINS Sleep, өдөр тутмын JINS Reading, загварын шийдэл болсон JINS Today, спортоор хичээллэгчдэд тохирсон JINS Sport болон JINS Fit зэрэг өргөн сонголтууд байна. Энэ сонголтуудаар дамжуулан бид хүний амьдралыг илүү хялбар, тав тухтай болгож байна. 

Гол давуу талаа дахин онцолбол манай шилүүдийг яг тухайн хүний царай, нүүрний бүтэц, онцлогт нийцүүлэн өөрчилж өгдөг. Тэгэхээр Та хувцсаа биеийн хэмжээндээ тааруулж авдаг шиг нүдний шилээ зөвхөн өөртөө зориулж сонгох боломжтой гэсэн үг.