Улаанбаатарт өдөртөө 21 градус дулаан байж, оройдоо сэрүүснэ

Улаанбаатарт өдөртөө 21 градус дулаан байж, оройдоо сэрүүснэ

Өнөөдөр баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, говь, талын нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байх тул болзошгүй мөндөр, нөөлөг салхи, аянга цахилгаан, үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Нутгийн баруун хэсгээр баруун хойноос, нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Нутгийн баруун хагаст сэрүүсэж Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр +10…+15 градус, Хэнтийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн баруун хэсгээр +22...+27 градус, говийн бүс нутгийн зүүн хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +28...+33 градус, бусад нутгаар +16...+21 градус дулаан байна. Улаанбаатарт үүлэрхэг. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. +19...+21 градус дулаан байна. Оройдоо сэрүүснэ гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.