“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайд амиа алдсан оператор "TTJVCO" компанийн ажилтан байсан бөгөөд "Үйлдвэрлэлийн осол" хэмээн шалгаж эхэлжээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайд амиа алдсан оператор "TTJVCO" компанийн ажилтан байсан бөгөөд "Үйлдвэрлэлийн осол" хэмээн шалгаж эхэлжээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайд TRX 11-47 улсын дугаартай, 100 тонны даацтай самосвал онхолдож, 40 настай оператор амиа алдсан харамсалтай хэрэг өнгөрсөн наймдугаар сарын 27-ны /2025.08.27/ өдөр гарсан билээ. 

Tх сурвалжийн мэдээлж буйгаар осолдож амиа алдсан оператор ачаа болох нүүсээ буулгаж байхдаа тээврийн хэрэгсэл нь ачаандаа дийлдэж, онхолдсон байж болзошгүй байгаа аж. Уг хэргийг "үйлдвэрлэлийн осол" хэмээн үзэж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа юм байна. Тухайн осолдсон жолооч “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн туслан гүйцэтгэгч болох БНХАУ-ын хөрөнгө оруулалттай TTJVCO компанийн ажилтан байсан гэх мэдээлэл байгаа юм.