Богдхан уулын Төрхурахын амнаас Цэцээ гүний оргил хүртэлх явган аялалын замыг цэвэрлэжээ

Богдхан уулын Төрхурахын амнаас Цэцээ гүний оргил хүртэлх явган аялалын замыг цэвэрлэжээ

Богдхан уулын ДЦГ-ийн хамгаалалтын захиргааны албан хаагчид Төрхурахын амнаас Цэцээ гүний ноён оргил хүртэлх явган аялалын зам хааж унасан модыг цэвэрлэжээ.

Мөн аялалын замын тэмдэг тэмдэглэгээг сэргээж, амарч саатах зам дагуух саравч засаж тохижуулсан байна. Ингэснээр иргэдэд явган болон унадаг дугуйгаар аюулгүй, тав тухтай аялах боломжтой болж буй юм. Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр цэвдгийн гэсэлт болон хуурайшилт ихээр явагдсаны улмаас мод үндсээрээ хөрснөөсөө булгарч унах тохиолдолд ихсэж байгаа гэдгийг албаны хүмүүс тодотгож байна.