Болгар улсын Софи хотод жүдо бөхийн өсвөр үеийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 27-31-ний өдрүүдэд боллоо. 71 орны 551 тамирчин өрсөлдсөн тус тэмцээнд Монголын баг нэг алт, хоёр хүрэл медаль хүртэж, холимог багаар тавдугаар байр эзэллээ.
Охидын 57 кг-ын жинд М.Цэндбазар алтан медаль хүртэж, өсвөрийн дэлхийн аварга болсон бол тус жинд Г.Энхжин хүрэл медаль хүртсэн байна. Мөн охидын хамгийн хөнгөн жин болох -40 кг-ын жинд Б.Хулан хүрэл медаль хүртлээ.