Монгол улсад бильярдын спортын нэгэн төрөл болох heyball-ийн олон улсын нээлттэй тэмцээн наймдугаар сарын 22-28-ны өдрүүдэд болж байна.
Өнөөдөр БТСУХ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга О.Баттулга Монголын бидьярдын холбооны удирдлага, тэмцээн зохион байгуулж буй эрхмүүдийг хүлээн авч уулзаж, амжилт хүслээ. Тэмцээнд Монгол, ОХУ, БНХАУ, Англи, Тайланд, Киргизстан, Казахстан, Пакистан улсын нийт 192 тамирчин өрсөлдөж байгаа ба өнөөдөр медальтнууд тодорно. 50 мянган ам долларын шагналын сантай тус тэмцээний хагас шигшээд Монголын дөрвөн тамирчин шалгарсан ба энэхүү спортоор хамгийн өндөр амжилт үзүүлсэн монгол тамирчин нь Э.Тэмүүжин. Тэрбээр өнгөрсөн жилийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртсэн бөгөөд 169 орныг эгнээндээ нэгтгэсэн heyball спорт нь манай улсад 2017 оноос хөгжих эхлэлээ тавьж, 2019 онд Азийн цуврал тэмцээнийг зохион байгуулсан байна.