"Симба" Ц.Батааг хулгайлж, 98 сая төгрөгийг нь дээрэмдсэн "Сэлэнгийн" гэх У.Баатаржав нарын хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг хойшиллоо

"Симба" Ц.Батааг хулгайлж, 98 сая төгрөгийг нь дээрэмдсэн "Сэлэнгийн" гэх У.Баатаржав нарын хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг хойшиллоо

"Симба" Ц.Батааг хулгайлж, 98 сая төгрөгийг нь дээрэмдсэн "Сэлэнгийн" гэх У.Баатаржав нарын хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг маргааш буюу наймдугаар сарын 27-ны өдөр болохоор товлогдоод байсан билээ.

Тэгвэл тус хэргийг шүүх хурал ирэх сарын 05-ны өдөр хүртэл хойшилсон байна. 

Нийслэлийн прокурорын газраас иргэн У.Баатаржав, Н.Наранбаатар, М.Отгонсүх нар нь зөвшөөрөлгүйгээр бусдын орон байранд нэвтэрч, УИХ-ын гишүүн асан, олны мэддэгээр Симба хочит Ц.Батаад хүч хэрэглэн “Х” зочид буудалд хууль бусаар хорьж, 98 сая төгрөгийг шилжүүлэн авсан, мөн хуурамч мөнгөн тэмдэгт, галт зэвсгийг хууль бусаар хадгалсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 13.2 дугаар зүйлийн 1 /Хулгайлах/, 13.4 дүгээр зүйлийн 1 /Хүнийг хүчээр алга болгох/, 13.6 дугаар зүйлийн 2 /Бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох/, 11.6 дугаар зүйлийн 2 /Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах/, 17.2 дугаар зүйлийн 2 /Дээрэмдэх/ зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.