УИХ-ын гишүүн Ч.Анар Б.Мөнхсоёл, О.Номинчимэг нар мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн О.Номинчимэг "Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан өнөөдрийн хэвлэлийн бага хурлыг хийж байна. Монгол Улсын хувьд тамхидалт хурдацтайгаар өсөж байгаа. Ялангуяа, хүүхэд залуучуудын дунд өсөж байна. ДЭМБ-ын 2023 оны судалгаагаар таван хүүхэд тутмын нэг нь янжуур тамхи татдаг, дөрвөн хүүхэд тутмын нэг нь электрон тамхи татдаг гэсэн судалгаа гарсан. 2025 оны судалгаагаар энэ тоо огцом өсөж хүүхдүүдийн 60 хувь нь электрон тамхи татаж үзсэн, 33 хувь нь байнга татдаг болсон гэж хариулсан. Монгол Улс Ази Номхон далайн бүс нутагтаа тамхидалт, тамхинд донтолтоороо долоодугаар байрт жагсаж байна. Мөн тамхинаас үүдэлтэй нас баралт дээгүүр байр эзэлж байна. Жил бүр 4300 хүн тамхинаас үүдэлтэйгээр нас барж байна гэсэн тооцоолол бий. 4300 гэдэг бол 1-2 сумын хүн амтай тэнцэх тоо. Цөөхөн монголчуудын хувьд энэ үнэхээр эмзэглүүштэй тоо. Тиймээс сургуулиуд, эцэг эхчүүдтэй хамтран "Тамхигүй, хорт зуршилгүй сурагчид, сургууль" гэсэн аяныг эхлүүлж байна. Хууль тогтоогчид хууль боловсруулах тал дээр идэвхитэй анхаарч ажиллаж байна" гэв.
ШУУД ҮЗЭХ: