Б.Хулан өсвөрийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртлээ

Б.Хулан өсвөрийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртлээ

Болгар улсын Софи хотод жүдо бөхийн өсвөр үеийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний охидын -40 кг-ын жинд Б.Хулан хүрэл медаль хүртлээ. 

Өчигдөр нийт дөрвөн жингийн барилдаан боллоо. Монголын багаас “Мон-Алтиус Цагаанбаатар академи”-ийн тамирчин Б.Хулан Олон улсын жүдо бөхийн холбооны нэрийн өмнөөс барилдсан ОХУ-ын тамирчин Саифитдиноваг үндсэн цагт юүко үнэлгээгээр ялж, дэлхийн аваргын хүрэл медалийн эзэн боллоо.