Д.Монголхүү: Х.Баттулга гэдэг хүн хэдий болтол Монголын Ардчилсан Холбоог нохойн замаар чирж явах гээд байгаа юм бэ

Д.Монголхүү: Х.Баттулга гэдэг хүн хэдий болтол Монголын Ардчилсан Холбоог нохойн замаар чирж явах гээд байгаа юм бэ

Монголын ардчилсан холбооноос өнөөдөр /2025.08.28/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

МоАХ-ны дарга Д.Монголхүү, "Улсын бүртгэлийн Ерөнхий газар дээр Монголны ардчилсан холбооны бүртгэл нэг хүний хувийн компани байдлаар бүртгэгдсэн. Энэ бүртгэлийг цуцалж өгөөч гэсэн нэхэмжлэлийг Захиргааны хэргийн шүүхэд гаргаад явж байгаа. Ер нь бид нарыг хүүхэд байхад улс төрд гол бодлогыг зангидаг байсан үеийн хүмүүс одоо улс төрд байхгүй болоод дараагийн залгамж халаа гарч ирсэн дүр зураг харагдаж байна. Өнөөдрийн байдлаар ахмад үеийн улс төрчдөөс ганц үлдчихээд байгаа нь Х.Баттулга гэж хүн. Энэ хүнийг хэдий болтол улс төрийн шинэчлэл, Монголын ардчилсан холбоог нохойн замаар чирж явах гээд байгаа юм бэ. Улс төрд 2017 оноос хойш үүссэн замбараагүйтэл, дарангуйлал яалт ч үгүй Х.Баттулга, Л.Оюун-Эрдэнэ хоёроос үүдэлтэй. Үүнийг засаж, залруулах гол үүрэг Монголын ардчилсан холбооны гол зорилт болчихоод байна. Х.Баттулга гэдэг хүн 2023 оны тавдугаар их хурлаар албан ёсоор МоАХ-ны дарга гэдэг удирдах албан тушаалаас буусан хүн. Шүүх дээр явж байгаа маргаан үргэлжилнэ. МоАХ-г коммунистуудаас салгаж авна" гэлээ.