БНХАУ-ын Цэргийн сургуульд онцгой байдлын найман алба хаагч суралцана

БНХАУ-ын Цэргийн сургуульд онцгой байдлын найман алба хаагч суралцана

Онцгой байдлын байгууллагаас зарласан нээлттэй сонгон шалгаруулалтад тэнцсэн найман алба хаагч БНХАУ-ын Цэргийн сургуульд суралцахаар гэрээ байгуулжээ.

Энэ үеэр ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Ц.Ганзориг алба хаагчидтай уулзан баяр хүргэж, суралцах хугацаандаа сахилга баттай байж, албаныхаа нэр хүндийг өргөж, идэвх чармайлт гарган суралцахыг зөвлөв. Алба хаагчид цэргийн командлал, явган цэргийн командлал, компьютер, сүлжээний технологи, сувилахуйн ухаан, тээврийн хэрэгслийн засвар үйлчилгээ, харилцаа холбоо, тоног төхөөрөмжийн дэмжлэг зэрэг найман чиглэлээр мэргэжил эзэмших юм.