Бусдыг бүлэглэн дээрэмдсэн гэх Б, Б нарт холбогдох хэргийг прокурорын байгууллагад шилжүүлжээ

Бусдыг бүлэглэн дээрэмдсэн гэх Б, Б нарт холбогдох хэргийг прокурорын байгууллагад шилжүүлжээ

Цагдаагийн байгууллагад энэ оны тавдугаар сарын 11-12-ны шилжих шөнө "Баянзүрх дүүргийн долдугаар хорооны нутаг дэвсгэрт бусдад дээрэмдүүлсэн" гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.

Цагдаагийн байгууллагаас тус гомдол мэдээллийг бүртгэлд авч, хяналтын камерт бичигдсэн сэжигтэй этгээдүүдийг эрэн сурвалжлан нэр бүхий 5 этгээдийг олж тогтоон, хэргийн талаар нотлогдвол зохих байдлыг тогтоох зорилгоор мөрдөн шалгах ажиллагааг явуулж, хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн иргэн Б, Б нарыг энэ оны долдугаар сарын 23-ны өдөр Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйл, 17.2 дугаар зүйлд зааснаар тус тус яллагдагчаар татаж, мөрдөн шалгах ажиллагааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.13 дугаар зүйлд заасан хугацаанд явуулж, дуусган хэргийг энэ оны наймдугаар сарын 25-ны өдөр шүүхэд шилжүүлэх саналтай Прокурорын байгууллагад шилжүүлжээ.