Б.Цэнгэл: Дампуурсан банкнуудын өр төлбөрт хураагдсан зарим барилгыг сургууль, цэцэрлэг, эмнэлэг болгоно

Б.Цэнгэл: Дампуурсан банкнуудын өр төлбөрт хураагдсан зарим барилгыг сургууль, цэцэрлэг, эмнэлэг болгоно

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл хийлээ. 

Тэрээр "Ерөнхий сайд "Капитал банк"-ны өрөнд хураагдсан үл хөдлөх хөрөнгүүдтэй очиж танилцсан. Тухайлбал, Зайсанд байдаг "Гантиг вилла"-тай танилцсан. Төрд хураагдсан эдгээр үл хөдлөхүүдийг ашиглах асуудлаар Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргаар ахлуулсан ажлын хэсэг байгуулах тухай захирамжийг Ерөнхий сайд энэ сарын 22-нд гаргасан. Ажлын хэсэг анхны хурлаа хийж төлөвлөгөөгөө өнөөдөр Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Засгийн газрын хуралдаанаас тэмдэглэл гаргасан. Асуудлыг хоёр ангилж байна. Хөгжлийн банкны асуудал тусдаа. "Капитал", "Үндэсний хөрөнгө оруулалтын банк", "Чингис хаан" банкийг нэгтгээд нэг асуудал болгон үзэж байгаа. Дампуурсан арилжааны банкууд дээр 19 байгууллагын 482.4 тэрбум төгрөгийн өр, авлага үүссэн. Төрийг хохиролгүй болгох ажлыг ажлын хэсгийн зүгээс хийнэ. Хураагдсан зарим өмчийг нь дуудлага худалдаанд оруулна. Баригдаж дуусаагүй байгаа зарим барилгыг нь төр, хувийн хэвшлийн түншлэлээр барьж дуусгана. Бонд гарган санхүүжүүлж хөрөнгийн удирдлагын менежментийг зохицуулах арга хэмжээ авна. Заримыг барилгыг нь сургууль, цэцэрлэг, эмнэлгийн зориулалтаар ашиглана. Хөгжлийн банканд 3.8 их наядын өр, авлага үүссэн байгаа. Энэ өр, авлагыг шуурхай цэгцэлнэ. Дуудлага худалдаанд оруулах 29 тэрбум төгрөгийн 52 объект байгаа. Банкны өмчлөлд авах 207 тэрбум төгрөгийн 17 объект бий" гэлээ. 

ВИДЕО: