АРДЧИЛСАН АХМАДЫН ХОЛБОО: АН-ын даргыг ҮБХ-оор сонгох бус нийт намын гишүүд, иргэдийн оролцоог хангах ёстой

АРДЧИЛСАН АХМАДЫН ХОЛБОО: АН-ын даргыг ҮБХ-оор сонгох бус нийт намын гишүүд, иргэдийн оролцоог хангах ёстой

Ардчилсан ахмадын холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

Ардчилсан ахмадын холбооны гишүүд, "Монголын ард түмэнд ихээхэн хүлээлт үүсгэж байгаа нэг асуудал бий. АН-ын дарга Л.Гантөмөр хамтарсан Засгаас гарсныхаа дараа намын даргын ажлаа өгөх шийдвэрт хүрсэн. Манай нам мөрийн хөтөлбөр, үндсэн дүрэмдээ өөрчлөлт хийгээд дунд шат, анхан шатны гишүүд, дэмжигчдээсээ саналыг нь авч, маргааш болох ҮБХ-ны хуралд танилцуулж, их хуралд өргөн барих учиртай. Үндсэн дүрмийг өөрчлөх хариуцлагатай ажлыг ахмадууд анхааралтай ажиглаж, оролцож, санал бодлоо хэлж ирсэн. Дүрмийг дэмжиж байгаа ч ҮБХ-оор АН-ын даргыг сонгож батална гэснийг ахмадууд бид дэмжихгүй. АН-ын даргын асуудал бол Монголын ард түмний хүлээлтийг үүсгэсэн асуудал. Үүнд ард түмэн нийтээрээ оролцох ёстой. Намынхаа дотоод үйл ажиллагаа гэдгийг ҮБХ-ны 200-аад хүнээр хязгаарлаж болохгүй. Хамгийн гол нь намын дүрэм нийт гишүүдийн эрх ашгийг хангасан байх ёстой. Намын дарга, ҮБХ-ны сонгох асуудал ил тод, өргөн дэлгэр байж, гишүүдийн оролцоог бүрэн хангах шаардлага тавьж байгаа. Энэ шаардлагыг бид АН-ын ЕНБД Н.Ганибалд хүргүүлнэ” гэлээ.