“Эрдэнэс Тавантолгой”-н уурхайд осол гарч, оператор эрэгтэй амиа алджээ

“Эрдэнэс Тавантолгой”-н уурхайд осол гарч, оператор эрэгтэй амиа алджээ

Өнөөдөр /2025.08.27/ өглөө 06:00 цагийн орчимд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайд TRX 11-47 улсын дугаартай, 100 тоннын даацтай самосвал онхолдож, 40 настай оператор харамсалтайгаар амиа алджээ. Зарим иргэдийн хэлж буйгаар, тоног төхөөрөмжийн чанар хангалтгүй, хяналт шалгалтын сул байдаг нь хүний амь насанд хүргэсэн байж болзошгүйг анхаарах ёстой гэжээ. Мөн цагдаагийн байгууллагаас уг ослын шалтгаан нөхцлийг тогтоохоор ажиллаж байгаа аж.