ОХУ-ын иргэн Андрей Ожаровск нь Дорноговь аймгийн Улаанбадрах суман дахь "Зөөвч-Овоо" орд мөн Дорнод аймгийн "Мардай" ордод очин цацрагийн хэмжилт хийж иргэдийн бухимдлыг төрүүлсэн. Тэгвэл түүнийг Монголоос албадан гаргасан байна.
Эргэн сануулбал, жуулчны визээр Монголд нэвтэрсэн атлаа бусдын захиалгаар дээрх ордуудад ураны цацрагийг хэмжиж цаашлаад худал мэдээллээр иргэдийг төөрөгдүүлсэн байж болзошгүй тус иргэний үйлдлийг манай улсын холбогдох байгууллагууд шалгаж эхэлсэн байдаг. Мөн Андрей Ожаровск нь ОХУ-ын атомын энергийн төрийн корпораци РосАтомыг гутаасан гэж 2022 онд буруутгаж байжээ. Тэрбээр, дээрх үйлдлээсээ болж Беларус улсад удаа дараа баривчлагдан, 10 жилийн хугацаагаар тус улс руу нэвтрэх эрхээ хязгаарлуулсан нэгэн юм.