Боловсролын яам 200 сая төгрөгийн шагналын сантай “Мөрөөдлийн гоол” тэмцээнийг зохион байгуулна

Боловсролын яам 200 сая төгрөгийн шагналын сантай “Мөрөөдлийн гоол” тэмцээнийг зохион байгуулна

Боловсролын яам болон Монголын хөлбөмбөгийн холбоо хамтран ерөнхий боловсролын сургуулиудын дунд өсвөрийн хөлбөмбөгийн “Мөрөөдлийн гоол”” тэмцээнийг 200 сая төгрөгийн шагналын сантай зохион байгуулах гэж байна.

Тэмцээний хүрээнд Боловсролын яам болон Монголын хөлбөмбөгийн холбооны хамтарсан ажлын хэсэг хуралдаж тэмцээний нэгдсэн журмыг баталлаа. Ингэснээр Монгол орон даяар 21 аймаг, 330 сум, 9 дүүргийн төрийн болон төрийн бус өмчийн бүх ерөнхий боловсролын сургуулиудын U13, U15 насны охид, хөвгүүдийн тэмцээн эхлэхэд бэлэн болж байна.