Улаанбаатарт бороо орохгүй, 26 градус дулаан байна

Улаанбаатарт бороо орохгүй, 26 градус дулаан байна

Өнөөдөр Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 26-нд нутгийн хойд хэсгээр, 27, 28-нд нутгийн зарим газраар бороо орж, сэрүүснэ.

Нутгийн төв хэсгээр багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын сав газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн баруун хагаст баруун өмнөөс, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Нутгийн төв хэсгээр бага зэрэг дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр голын хөндийгөөр +16…+21 градус, говийн бүс нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар +26...+31 градус, бусад нутгаар +21...+26 градус дулаан байна. Улаанбаатарт багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. +24...+26 градус дулаан байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.




Өнөөдөр бар өдөр

3 цагийн өмнө