Улаанбаатар-Даланзадгад-Мандалговь чиглэлийн авто замыг хэсэгчлэн хаана

Улаанбаатар-Даланзадгад-Мандалговь чиглэлийн авто замыг хэсэгчлэн хаана

Улаанбаатар-Даланзадгад-Мандалговь чиглэлийн улсын чанартай авто замын их засварын ажилтай холбогдуулан дараах замын хэсгүүдэд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хэсэгчлэн хааж түр замаар зорчуулах болсон байна.

Улаанбаатар-Мандалговь чиглэлийн авто зам

  • 207 километрээс 210 километрийн хооронд 08 сарын 15-аас 09 сарын 15-ны өдрүүдэд
  • 198 километрээс 203 километрийн хооронд 09 сарын 15-аас 10 сарын 01-ний өдрүүдэд

Мандалговь-Даланзадгад чиглэлийн авто зам

  • 73 километрээс 80 километрийн хооронд 07 сарын 31-ээс 09 сарын 01-ний өдрүүдэд
  • 80 километрээс 89 километрийн хооронд 09 сарын 01-ээс 10 сарын 01-ний өдрүүдэд
  • 89 километрээс 96  километрийн хооронд 07 сарын 31-ээс 09 сарын 01-ний өдрүүдэд
  • 96 километрээс 105 километрийн хооронд 08 сарын 10-аас 10 сарын 01-ний өдрүүдэд

Зам хааж, түр замаар зорчуулах болсон тул энэ хугацаанд жолооч та бүхэн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, хурдаа тохируулан анхаарал болгоомжтой зорчино уу.




Өнөөдөр үхэр өдөр

17 цагийн өмнө