Нийт нутгийн 46 хувьд гантай байна

Нийт нутгийн 46 хувьд гантай байна

Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс гаргасан бэлчээрийн ургамлын ургалтын байдал наймдугаар сарын 20-ны байдлаар нийт нутгийн 46 хувьд гантай болон гандуу, 54 хувьд хэвийн байна.

Тухайлбал, Баян-Өлгий, Увс, Төвийн зарим нутгаар, Ховд, Завхан, Дундговийн ганц нэг сумын нутгаар муу. Архангай, Говьсүмбэр Дорнодын нийт, Говь-Алтай, Хөвсгөл, Баянхонгор, Дорноговь, Сүхбаатарын ихэнх, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Өмнөговь Хэнтийн зарим, Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Булган, Дундговийн цөөн сумдын нутгаар хэвийн, бусад нутгаар дунд байна.

 




Өнөөдөр үхэр өдөр

9 цагийн өмнө