"Esports World Cup 2025" тэмцээн үргэлжилж байна.
Тэмцээний хагас шигшээд Монголын The Mongolz баг дэлхийн номер нэг Францын Team Vitality багийг 2-1 харьцаатай буулган авч Grand Final-д шалгараад байгаа юм. Энэ нь манай багийн хувьд Team Vitality багийг буулган авч буй хоёр дахь тохиолдол болж байна.
Харин өнөөдөр “The MongolZ” 18:00 цагаас Туркийн “Aurora” багтай финалын тоглолтоо хийнэ. Тэдний сүүлийн хоёр тоглолтод Монгол залуус маань илүүрхсэн бөгөөд тоглолт “BO5” журмаар болно.