Өнөөдөр үхэр өдөр

Өнөөдөр үхэр өдөр

Аргын тооллын 8 сарын 24, Адьяа гараг. Билгийн тооллын 1, Бага морь одтой, хөхөгчин үхэр өдөр. Өдрийн наран 6 цаг 00 минутад мандан, 19 цаг 50 минутад жаргана.

Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, лус тахих, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Цөөрөм байгуулах, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Тэрсүүд өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.




Өнөөдөр үхэр өдөр

6 цагийн өмнө