Өвөрхангай аймгийн нутгийн зөвлөлөөс Улсын харцага О.Наранбаатарт "Ланд-300" автомашин бэлэглэв

Өвөрхангай аймгийн нутгийн зөвлөлөөс Улсын харцага О.Наранбаатарт "Ланд-300" автомашин бэлэглэв

Тулгар төрийн 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойн баяр наадамд Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат аймгийн арслан О.Наранбаатар улсын гарьд Ө.Бат-Оршихоор зургаа давж улсын харцага цолтой болсон. 

Тэгвэл улсын харцага О.Наранбаатарын цолыг Өвөрхангай аймгийн нутгийн зөвлөлөөс Ланд -300 автомашинаар мялаажээ. 

Автомашиныг УИХ-ын гишүүн О.Алтангэрэл, УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын албаны дарга С.Далхаасүрэн нар гардуулжээ. Тэрээр 1992 онд төрсөн хүчтэн юм. О.Наранбаатар нь 2012 онд сумын заан, 2016 онд аймгийн харцага, 2018 онд аймгийн арслан, 2021 онд аймгийн хурц арслан цолтон болж байжээ. 




Өнөөдөр хулгана өдөр

15 цагийн өмнө