Өнөөдөр буюу 8 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар Туул гол олон жилийн дундаж түвшинг 15-65 см давсан байна. Мөн Хэнтий нуруунаас эхтэй Туул, Ерөө, Тэрэлж, Сөгнөгөр зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-60 см нэмэгдсэн гэв.
Цаашлаад маргааш буюу энэ сарын 24-нд Туул гол Алтанбулаг орчимд усны түвшин 15 см нэмэгдэх хандлагатай байгаа юм. Иймд дээрх голуудын эрэг хөвөө, хөндийгөөр суурьших айл өрх, аж ахуйн нэгж байгууллага үер усны осол, аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.