Samsung Electronics компани өөрийн дараагийн үеийн Galaxy S25 Edge загварын ухаалаг утсаа Сөүл хотноо болсон “Unpacked” арга хэмжээний үеэр албан ёсоор танилцуулжээ. Уг шинэ загвар нь нимгэн хийц, ирмэггүй дэлгэц, хиймэл оюун ухааны тусламжтай камертай гэдгээрээ онцлог аж.
Энэ талаар Samsung Electronics компанийн Гүйцэтгэх захирал Ли Ён Хи, "S25 Edge бол бидний хамгийн ухаалаг, хамгийн гоёмсог загвар. Хэрэглэгчид одоо хиймэл оюун ухаантай, минимал хийцтэй утсаар өөрсдийнхөө ертөнцийг дахин бүтээх боломжтой боллоо" гэжээ.
ВИДЕО:
Galaxy S25 Edge нь өмнөх загваруудаасаа хэд хэдэн чухал шинэчлэлүүдийг агуулжээ. Тухайлбал, Ердөө 6.7 инчийн дэлгэцтэй, 5.8 мм зузаантай бол AI камераар тоноглогдсон 200MP үндсэн мэдрэгч, зураг бүрийг мэргэжлийн түвшинд буулгадаг AI Shot Assist системтэйгээр бүтээгджээ.