“Монголын нууц товчоо”-нд тулгуурлан Чингис хааны амьдралыг харуулсан цуврал киног National Geographic суваг бүтээжээ

“Монголын нууц товчоо”-нд тулгуурлан Чингис хааны амьдралыг харуулсан цуврал киног National Geographic суваг бүтээжээ

Энэ сарын 1 /2025.05.01/-нд National Geographic суваг “Genghis Khan: The Secret History of the Mongols” нэртэй 6 ангит баримтат цувралыг нээжээ.

Энэхүү цуврал нь “Монголын нууц товчоо”-нд тулгуурлан Чингис хааны амьдрал, Монголын эзэнт гүрний сэргэн мандалтыг орчин үеийн кино, график шийдлээр дэлгэцнээ амилуулсан байна. Энэхүү цувралын эхний хоёр ангийг 5 дугаар сарын 1-нд National Geographic сувгаар цацсан бөгөөд дараагийн өдрөөс эхлэн Disney+ болон Hulu платформуудаар бүх ангийг үзэх боломжтой болсон байна. “Genghis Khan: The Secret History of the Mongols” цувралын нэг анги нь ойролцоогоор 43 минут үргэлжилдэг бөгөөд Чингис хааны бага нас, овог аймгуудыг нэгтгэх үйл явц, тулалдаан, эзэнт гүрний өрнөл, залгамжлагчдын тэмцэл зэрэг түүхэн үйл явдлуудыг дэлгэрэнгүй өгүүлдэг байна.