Түүхэнд анх удаа Ромын пап ламаар Америкийн 69 настай лам Р.Ф.Превост сонгогджээ

Түүхэнд анх удаа Ромын пап ламаар Америкийн 69 настай лам Р.Ф.Превост сонгогджээ

Ватиканд болсон папын сонгуулийн үр дүнд АНУ-ын Чикаго хотод төрсөн, 69 настай хамба лам Роберт Фрэнсис Превост Ромын католик сүмийн 267 дахь папаар сонгогдож, Лео XIV нэрийг авсан тухай Ватиканы албан ёсны мэдэгдэлд дурджээ.  

Энэхүү сонголт нь Ромын католик сүмийн түүхэнд анх удаа Америк хүн папаар сонгогдсон тохиолдол болж байна. Р.Ф.Превост нь Перу улсад олон жил номлогчоор ажиллаж байсан бөгөөд Ватиканд хамба лам нарын томилгоог хариуцсан албан тушаал хашиж байжээ.

Харин тэрээр XIV Лео нэрийг сонгосон нь XIX зууны үеийн нийгмийн шинэчлэгч пап XIII Леог санагдуулж байгаа бөгөөд шинэ папа нийгмийн шударга ёс, энэрэл нигүүлсэл, ядуурлыг бууруулах зэрэг асуудалд анхаарал хандуулах болно гэдгээ илэрхийлжээ.

Шинэ папа анхны илтгэлдээ дэлхий дахинд энх тайван, эв нэгдлийг уриалж, зовж шаналж буй хүмүүст ойр байхыг чухалчилсан байна. Тэрээр мөн дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, цагаачлалын асуудал зэрэгт анхаарал хандуулах болно гэдгээ илэрхийлжээ. Тэгвэл АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп шинэ папад баяр хүргэж, энэ үйл явдлыг АНУ-ын хувьд ихээхэн хүндэтгэлтэй мөч хэмээн тодорхойлсон байна.

Сонирхуулахад, Тусгаар тогтносон Ватикан Улсын тэргүүн Ромын пап лам Францис 2023 оны есдүгээр сард Монгол Улсад төрийн айлчлал хийсэн билээ. Тэрээр саяхан таалал төгссөн тул уламжлал ёсоор католик шашны тэргүүнийг өчигдөр /2025.05.08/ ийнхүү сонгосон байна. 

Эх сурвалж: CNN




Өнөөдөр бар өдөр

3 цагийн өмнө