М.Рүүнигийн эхнэр шүүхэд ялалт байгуулж, Ж.Вардигийн эхнэрээс 3 сая фунт стерлингийн нөхөн төлбөр авахаар болжээ

М.Рүүнигийн эхнэр шүүхэд ялалт байгуулж, Ж.Вардигийн эхнэрээс 3 сая фунт стерлингийн нөхөн төлбөр авахаар болжээ

Лондонгийн Дээд шүүхэд Английн хөлбөмбөгийн хоёр домогт тоглогчийн гэргийн хооронд өрнөсөн шүүх хурал эцэслэгдэж, Колин Рүүни ялалт байгуулжээ. Тэрбээр Жэйми Вардигийн эхнэр Ребека Вардигаас нийт 3.2 сая фунт стерлингийн нөхөн төлбөр авахаар болсон байна.

Тодруулбал, тэдний маргаан 2019 онд үүссэн бөгөөд Колин Рүүни өөрийн хувийн, зөвхөн найзууддаа харагддаг инстаграм хаягнаас хуурамч мэдээлэл нийтэлж туршилт хийсний дараа эхэлжээ. Тэрбээр уг мэдээллүүд The Sun сонинд нийтлэгдэж байсныг анзаарч, мэдээллийг Ребека Варди албаар задруулсан хэмээн олон нийтэд зарласан нь шуугиан дэгдээж байсан юм. Энэ явдлыг хүмүүс “Wagatha Christie” буюу тамирчдын эхнэрүүдийн мөрдлөгө хэмээн хочилж, олон нийтийн анхаарлыг татсан юм.

Харин Ребека Варди нэр төрд халдсан хэргээр Рүүниг шүүхэд өгсөн ч 2022 онд шүүх түүнийг буруутай гэж үзээгүй. Улмаар Варди 1.8 сая фунт стерлингийн шүүхийн зардлыг хариуцахаар болсон бөгөөд одоо шүүхээс нэмж түүнд 1.4 сая фунт төлөх ёстой гэсэн шийдвэрийг гаргажээ. Колин Рүүнигийн өмгөөлөгч уг ялалтыг нэр төрөө хамгаалсан, үнэн шударгын ялалт хэмээн тодорхойлсон бол Ребека Варди энэхүү шийдвэрт сэтгэл дундуур байгаагаа мэдэгджээ.

Эх сурвалж: BBC