"Түр гал зогсоох" В.Путины шийдвэр гарсны дараа Оросын нисгэгчгүй онгоцны халдлага түр намжсан гэж Украины тал мэдэгджээ

"Түр гал зогсоох" В.Путины шийдвэр гарсны дараа Оросын нисгэгчгүй онгоцны халдлага түр намжсан гэж Украины тал мэдэгджээ

Украины Агаарын цэргийн хүчний мэдээлснээр өнөөдөр /2025.05.08/ өглөөний 08:00 цагийн байдлаар тус улсын агаарын орон зайд Оросын зүгээс ямар нэгэн пуужингийн эсвэл нисгэгчгүй онгоцоор явуулсан халдлага бүртгэгдээгүй гэжээ. 

Энэ нь Оросын Ерөнхийлөгч В.Путины зарласан түр “гал зогсоох” шийдвэр хүчин төгөлдөр болохоос өмнөх нөхцөл байдлыг илэрхийлж байгаа бөгөөд өчигдөр буюу 5 дугаар сарын 7-ны 14:30–20:30 цагийн хооронд Украины зүгт Оросын хийсэн нисгэгчгүй онгоцны довтолгоонд хариу арга хэмжээ авсныг Украины Агаарын цэргийн хүчин тайлагнажээ. Өчигдөр /2025.05.07/ хөөргөсөн 31 нисгэгчгүй онгоцноос Украины зэвсэгт хүчин 20-ыг нь сөнөөж, зургаа нь зорилтот байндаа хүрч чадаагүй бол үлдсэн нь тодорхойгүй байгаа юм. Халдлагын улмаас Черкасск мужид хохирол учирсан талаар мөн тайланд дурджээ. Энэ нь Оросын тал гал зогсоох шийдвэрийнхээ хүрээнд түр хугацаанд довтолгоогоо хязгаарлаж эхэлснийг харуулж байж магадгүй байна хэмээн зарим ажиглагчид үзжээ.