Энэтхэгийн пуужингийн цохилтыг “харамсалтай” үйлдэл гэж Д.Трамп мэдэгджээ

Энэтхэгийн пуужингийн цохилтыг “харамсалтай” үйлдэл гэж Д.Трамп мэдэгджээ

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Энэтхэг, Пакистаны хооронд үүсээд буй хурцадмал байдалд хариу мэдэгдэл хийж, Энэтхэгийн пуужингийн цохилтыг “харамсалтай” үйлдэл хэмээн нэрлэжээ.

Тэрээр Цагаан ордонд болсон хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлчдэд хандан, “Энэ бол харамсалтай. Бид энэ талаар сонслоо. Тэд олон арван жилийн турш, бүр зууны туршид тэмцэлдэж ирсэн. Би энэ байдлыг маш хурдан дуусахыг хүсэж байна” гэжээ.

Тодруулбал,  Энэтхэгийн зүгээс “Operation Sindoor” нэртэй цэргийн ажиллагааныхаа хүрээнд Пакистан болон Пакистаны хяналттай Кашмир дахь есөн байршилд пуужингийн цохилт өгсөн бөгөөд эдгээр байршлууд нь террористуудын дэд бүтэцтэй холбоотой хэмээн мэдэгдээд байгаа юм. Пакистан уг цохилтыг “дайны үйлдэл” хэмээн нэрлэж, хариу арга хэмжээ авсан бөгөөд Энэтхэгийн хоёр байлдааны онгоцыг буудаж унагасан гэж мэдэгдсэн. Олон улсын хамтын нийгэмлэг энэхүү нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж, аль болох хурдан хугацаанд дипломат шугамаар асуудлыг шийдвэрлэхийг уриалж байна.

Эх сурвалж: CNN