Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Казахстан Улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд М.Нуртлеу-тэй 2025 оны 5 дугаар сарын 6-ны өдөр утсаар ярив.
Гадаад харилцааны сайд нар Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев-ын 2024 онд Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр ярьж, тохирсон ажлууд эхнээсээ бодит ажил хэрэг болж буйг онцлон тэмдэглээд хоёр улсын “Стратегийн түншлэл”-ийн харилцааг өргөжүүлэх, түүний дотор тээвэр, логистикийн асуудлыг хөгжүүлэх асуудлаар санал солилцов.