Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалаас Д.Загджавыг чөлөөлж, С.Магнайсүрэнг томилох асуудлыг хэлэлцэнэ

Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалаас Д.Загджавыг чөлөөлж, С.Магнайсүрэнг томилох асуудлыг хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы лхагва гарагийн Төсвийн байнгын хорооны, пүрэв гарагийн /2025.05.08/ хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий аудиторыг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэнэ.

Тодруулбал, Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалаас Д.Загджавыг чөлөөлж, С.Магнайсүрэнг томилох юм. Д.Загджавыг 2024 оны тавдугаар сарын 30-нд ерөнхий аудитороор томилсон. Түүний оронд ерөнхий аудитороор С.Магнайсүрэнг томилуулахаар УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нэр дэвшүүлээд байгаа юм. Үндэсний аудитын газар нь УИХ-д ажлаа тайлагнадаг, удирдлагыг нь УИХ-ын дарга нэр дэвшүүлэн томилуулдаг билээ. Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд нэр дэвшигчийн сонсгол, ерөнхий аудиторын албан тушаалд нэр дэвшигчийн сонсголын тайланг хаалттай хэлэлцэхээр товложээ. 




Өнөөдөр хулгана өдөр

13 цагийн өмнө