Монголд зураг авалтаа хийсэн “Харбин” кино “Baeksang Arts Awards”-аас "Шилдэг кино" шагналыг хүртжээ

Монголд зураг авалтаа хийсэн “Харбин” кино “Baeksang Arts Awards”-аас "Шилдэг кино" шагналыг хүртжээ

БНСУ-ын дэлгэцийн уран бүтээлийн 61 дэх удаагийн “Baeksang Arts Awards” шагнал гардуулах ёслол өнөөдөр боллоо. Энэхүү ёслолын шилдэг шагналыг найруулагч Ү Мин Хогийн “Харбин” кино хүртжээ. 

Тус киноны зарим зураг авалтыг 2022 оны арваннэгдүгээр сард Монголд ирж Өмнөговь аймагт хийсэн юм. Кинонд 1909 оны Хятадын Харбин хотыг дүрсэлдэг бөгөөд Японы колончлолын үед Солонгосын тусгаар тогтнолын төлөө тэмцсэн Ан Жунгён (1879-1910)-ы түүхээс сэдэвлэсэн байна.