"Дүнжингарав"-ын уулзварт гарсан дэлбэрэлтэд өртсөн 207-р байрыг нураах тендерийг дахин зарлахаар болжээ

"Дүнжингарав"-ын уулзварт гарсан дэлбэрэлтэд өртсөн 207-р байрыг нураах тендерийг дахин зарлахаар болжээ

Дүнжингаравын уулзварт болсон газын дэлбэрэлтийн улмаас шатсан 207 дугаар байрыг нураах тендерийг дахин зарлажээ. 

Өмнө нь зарласан тендерт гурван компани үнийн саналаа өгч нэг нь шалгарсан ч бусад оролцогчдын зүгээс Сангийн яаманд гомдол гаргасан тул сонгон шалгаруулалт хүчингүй болсон. Улмаар хоёр дахь удаагийн сонгон шалгаруулалтыг 2025 оны тавдугаар сарын 15-нд нээхээр болжээ. Галд өртсөн барилгыг нураахад нийслэлээс 2.4 тэрбум төгрөг, шинээр барихад 12.3 тэрбум төгрөг төсөвлөж байгаа юм.