АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп саяхан хийсэн мэдэгдэлдээ, "АНУ-ын баруун эрэгт байрлах домогт хуучин шорон болох Алкатразын үйл ажиллагааг сэргээж, дахин ажиллуулах үүргийг Засгийн газарт өгөхөө илэрхийлжээ. Тэрээр энэ шийдвэрээ улс орны аюулгүй байдал, эрүүгийн гэмт хэргийн эсрэг хатуу арга хэмжээ авах бодлоготой холбон тайлбарласан байна.
"Алкатраз" нь Сан Франциско хотоос холгүй орших жижиг арал дээр байрладаг бөгөөд 1934-1963 оны хугцааанд АНУ-ын хамгийн аюултай гэмт хэрэгтнүүдийг хорьдог өндөр хамгаалалттай холбооны шорон байсан юм.
Д.Трампын хэлснээр, “Энэ шорон бол АНУ-ын хууль дээдлэх ёсны бэлгэдэл байсан. Бид хуучны энэ байгууламжийг сэргээн босгож, хамгийн аюултай гэмт хэрэгтнүүдийг дахин тэнд хорих болно” гэжээ. Гэсэн хэдий ч уг санаачилга олон нийтийн дунд маргаан дагуулж эхэлсэн байна. Учир нь байгаль орчны хамгаалагчид, түүхийн судлаачид, хүний эрхийн байгууллагууд энэ шийдвэрийг шүүмжилж, Алкатразыг одоо байгаа хэлбэрээр нь түүхэн дурсгал, аялал жуулчлалын бүс хэвээр хадгалах ёстой гэж үзэж байна. Харин цаашид Д.Трампын багийн зүгээс энэ санаачилгын нарийн төлөвлөгөө, төсөв, хууль эрх зүйн зохицуулалтыг олон нийтэд танилцуулах төлөвтэй байгаа ажээ.
Эх сурвалж: CNN