Завхан аймгийн төвөөс Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан 54 зорчигчтой 10 автомашиныг буцаажээ

Завхан аймгийн төвөөс Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан 54 зорчигчтой 10 автомашиныг буцаажээ

Завхан аймгийн Их-Уул суманд бямба гаргаас их хэмжээний цас орж, цасан шуурга шуурсны улмаас Солонготын даваагаар автомашин зорчих боломжгүй болсон.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Тосонцэнгэл сум дахь 39 дүгээр ангийн алба хаагчид, сумын Цагдаагийн хэлтсийн алба хаагчид, Завхан АЗЗА ТӨХК-ийн ажилтнууд 130 метр автозамын цасыг цэвэрлэж өчигдөр 20:10 цагт замыг нээлээ. Мөн Завхан аймгийн төвөөс Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан 54 зорчигчтой 10 автомашиныг Их-Уул сумын чиглэлд, 42 зорчигчтой 8 автомашиныг Улаанбаатар хотын чиглэлд тус тус буцаасан байна.