Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Мандах их сургуультай хамтран ажиллах “Санамж бичиг” байгууллаа.
“Санамж бичиг”-т Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Г.Цэргийнхүү, Мандах их сургуулийн ректор, профессор Г.Нанжид нар гарын үсэг зурж баталгаажуулав. Арга хэмжээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Санхүү, үйлдвэр, хөрөнгө оруулалтын газрын дарга, дэд хурандаа Т.Өнөртуяа, Мандах их сургуулийн Сургалт эрхэлсэн проректор, профессор Ч.Төрбадрах, хамтын ажиллагаа хариуцсан ажилтан Б.Чинбат нар оролцлоо.
“Санамж бичиг” байгуулснаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шаардагдах санхүүгийн мэргэжилтэн бэлтгэх, тэдгээрийн мэргэжлийн мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх, санхүүгийн боловсролын түвшинг дээшлүүлэх зэрэг сургалтын чиглэлээр хамтран ажиллахаас гадна алба хаагчдын хүүхдийг ерөнхий боловсролын “Мандах лицей” ахлах сургууль болон бакалаврын хөтөлбөрт хөнгөлөлтэй үнээр суралцуулах боломжийг бүрдүүллээ.