БАРИМТ: "Хамтарсан Засгийн газар" байгуулах МАН-ын шийдвэр, санал, Л.Гантөмөрийн гарын үсэг зурсан гэрээг ил болгуулахаар шүүхэд ханджээ /ВИДЕО/

БАРИМТ: "Хамтарсан Засгийн газар" байгуулах МАН-ын шийдвэр, санал, Л.Гантөмөрийн гарын үсэг зурсан гэрээг ил болгуулахаар шүүхэд ханджээ /ВИДЕО/

УИХ-ын 2024 оны сонгуулийн үр дүнд хамтарсан Засгийн газар байгуулагдсан. Ингэхдээ Монгол Ардын намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, АН-ын дарга, Тэргүүн шадар сайд Л.Гантөмөр, ХҮН намын дарга, Шадар сайд Т.Доржханд нар хамтарсан Засгийн газрын “Хурдтай хөгжлийн төлөөх зориг” гэрээнд 2024 оны наймдугаар сар /2024.08.12/-д гарын үсэг зурсан байдаг. 

ВИДЕО: 

Уг гэрээнд МАН-ын мөрийн хөтөлбөрт тусгасан нийгмийн бодлогын шинэчлэл, бүсчилсэн хөгжлийн бодлого, авлигагүй төр, шударга ёсыг бэхжүүлэх цахим засаглал зэрэг өнгөрсөн хугацаанд эхлүүлсэн томоохон төсөл хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэхээр тусгасан бол АН-ын мөрийн хөтөлбөрт багтсан, хүний хөгжлийн болон хувийн өмчийн эрхийн хамгаалал, эдийн засгийн эрх чөлөөг баталгаажуулах зорилтуудыг тусгасан гэгдэг. Мөн ХҮН намын Эрчим хүчний болон боловсролын салбарын реформ хийх, гадаад худалдаа хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэх зэрэг зорилтуудыг тусгасан гэдгийг албаныхан тодотгодог. 

Гэтэл Л.Оюун-Эрдэнэ, Л.Гантөмөр, Т.Доржханд нарыг гарын үсэг зурж байх үеэр УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд хуралдаж хамтарсан Засгийн газрын гэрээний төсөлд санал шүүмжлэлээ хэлж, эцсийн шийдвэрийг гаргаагүй байхад нь тэдний араар, УИХ дахь АН-ын бүлгийн гишүүддээ мэдэгдэхгүйгээр Л.Гантөмөр “Хурдтай хөгжлийн төлөөх зориг” гэх гэрээнд гарын үсэг зурсан нь гишүүдийнх нь дургүйцлийг төрүүлж байсан билээ.

Тэгвэл Л.Оюун-Эрдэнэ, Л.Гантөмөр нарын байгуулсан хамтарсан Засгийн газрын “Хурдтай хөгжлийн төлөөх зориг” гэх нэртэй гэрээ албан ёсоор өнөөг хүртэл ил болоогүй байгаа юм. Тиймээс нэр бүхий хуульч иргэд уг гэрээг ил болгохыг шаардаж, Иргэний хэргийн шүүхэд хандсан байна.

Тодруулбал, хуульч Н.Ариунболд: 

  • УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүн хамгийн олон суудал авсан МАН-аас Хамтарсан Засгийн газар байгуулах тухай АН, ХҮН намд хүргүүлсэн санал, 
  • УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүн хамгийн олон суудал авсан МАН-аас АН, ХҮН намтай хамтарсан Засгийн газар байгуулж ажиллахаар гарын үсэг зурсан гэрээ,
  • УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүн хамгийн олон суудал авсан МАН-ын бусад намтай хамтарч, Засгийн газар байгуулахаар шийдвэрлэсэн этгээдийн шийдвэр /МАН-ын Бага хурлын тогтоол, Удирдах зөвлөлийн тогтоол гэх мэт/-ийн талаарх мэдээлэл авахаар өнгөрсөн оны аравдугаар сарын 14-ний /2024.10.14/ өдөр МАН-д хүсэлт гаргасан байна. 

Гэвч тус нам уг хүсэлтэд хариу өгөөгүй тул хуульч Н.Ариунболд өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 06 /2024.11.06/-ны өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргажээ. Тэрбээр нэхэмжлэлийн шаардлагадаа "МАН, намын дарга Л.Оюун-Эрдэнийг хуулийн дагуу дээрх мэдээллийг өгөхийг  даалгуулж өгөх"-ийг хүссэн байна. 

Хууль Н.Ариунболдын шүүхэд гаргасан гомдол

Харин уг нэхэмжлэлийг иргэний хэргийн шүүх хүлээн авч, хэрэг нээн шүүх хурлыг хэд хэдэн дараа зарласан ч тодорхой шалтгаанаар удаа дараа хойшлоод байгаа юм байна. Хамгийн сүүлд гэхэд өчигдөр /2025.05.05/ тус хэргийг шүүх хурал товлогдсон ч хариуцагч МАН-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралд ирээгүй, өмгөөлөгч нь хэргийн материалтайгаа танилцана гэх зэрэг шалтгаанаар шүүх хурлыг хойшлуулжээ.  

Ямартай ч шил ажиллагааг эхлүүлж, шилэн байхыг шаардаж буй Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг Хамтарсан Засгийн газар байгуулахдаа байгуулсан "Хурдтай хөгжлийн төлөөх зориг" гэх гэрээг ил болгож, олон нийтийн мэдэх эрхийг хангаж, өөрөө шилэн байж манлайлал үзүүлэхийг хуульч Н.Ариунболд шаардаж буй аж.  




Өнөөдөр гахай өдөр

2 цагийн өмнө