Өнөөдөр Төв аймгийн нутаг Цанын баазад "Ланд-300"-гийн шагналын сантай "1000 долларын бооцоот уралдаан" зохион байгуулагдлаа.
ММСУХ-ны ерөнхийлөгч Д.Дагвадоржийн зохион байгуулсан энэхүү уралдаанд 71 даага, 28 шүдлэн үрээ, 17 байдас бүртгүүлсэн билээ.
Айргийн тавд дараах хурдан хүлгүүд оржээ.
- Төв аймгийн Заамар сумын МУ-ын Алдарт уяач Жигжидсүрэнгийн Түмэн-Өлзийн хээр. Эх нь ААУ Миеэсүрэнгийн Энхтайваны унаган гүүний төл. Баянхонгор аймгийн Шаргалжуут сумын Ихбаярын Бямбаням уясан.
- Ховд аймгийн Буянт сумын уяач Төмөр-Очирын Баяндоржийн халтар. МУ-ын Тод Манлай уяач Т.Батзоригийн унаган адуу. ААУ Давгасүрэнгийн Гомбосүрэн уясан.
- Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын ААУ Ж. Намнанпэлжирийн хул. Дорнод аймгийн Булган сумын ААУ Дэмчигийн Бат-Эрдэний унаган мөн,уяж хурдлуулсан.
- Архангай аймгийн Хотонт сумын МУ-ын Тод Манлай уяач Дуламсүрэнгийн хонгор. ААУ Тэгшзургаанживаа уясан.
- Төв аймгийн Баянцагаан сумын МУ-ын Алдарт уяач Баярмагнайн Ганбатын хээр. ААУ Амгаланбаатарын Алтангэрэл уясан.