С.Сарантуяа "Тэнгэрийн хүү" жүжиг "Гэгээн муза" наадмын нэгдүгээр шатанд шалгарсан ч оролцож чадахгүй болсон

С.Сарантуяа "Тэнгэрийн хүү" жүжиг "Гэгээн муза" наадмын нэгдүгээр шатанд шалгарсан ч оролцож чадахгүй болсон

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн ивээл дор “Гэгээн муза-18” театрын наадмыг тавдугаар сарын 16-24-нд зохион байгуулна. Үүнтэй холбоотойгоор наадмын талаар өнөөдөр /2025.05.05/ зохион байгуулагчид мэдээлэл хийлээ.

Энэ үеэр “Гэгээн муза” академийн ерөнхийлөгч, Ардын жүжигчин С.Сарантуяа: "Энэ жилээс бид онлайнаар бүтээлүүдээ авахаар шийдвэрлэж, нэгдүгээр шатанд нийт 92 бүтээлийг онлайнаар хүлээж авсан. Энэ жил үндсэн 4 төрлөөрөө явагдана. Нэмээд энэ жилээс хүүхэлдэйн жүжгийн төрлийг оруулж эхэлсэн. Гэхдээ номинацаар бус зөвхөн бүтээлээр нь шалгаруулна. Нэгдүгээр шатанд шалгарсан ч өөрсдийн хувийн шалтгаанаас болоод оролцож амжихгүй болсон хэд хэдэн бүтээл байгаа. Тухайлбал, УДЭТ-ийн "Тэнгэрийн хүү" жүжиг шалгарч өрсөлдөхөөр болсон байсан ч Унгар Улсад аялан тоглолтоор яваад тайз нь амжиж ирэхгүй байгаа учраас энэ удаагийн Гэгээн муза наадмыг өнжиж байгаа" гэлээ.