Их насны морь унаж уралдсан зургаан настай хүүхэд мориноос унаж, гэмтжээ

Их насны морь унаж уралдсан зургаан настай хүүхэд мориноос унаж, гэмтжээ

Бага насны хүүхэд уралдааны үеэр унаж, гэмтсэн талаар цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

Тодруулбал, Багануур дүүргийн эрүүл мэндийн хүлээн авах тасагт хурдан мориноос унасан хүүхэд ирлээ гэх дуудлага мэдээлэл энэ оны тавдугаар сарын 1-ний өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. Нэр бүхий иргэний их насны морь унасан зургаан настай хүүхэд уралдааны үед мориноос унаж гэмтжээ. Эл хэргийг Багануур дүүргийн цагдаагийн хэлтсээс шалгаж байгаа аж.