ФОТО: УИХ-ын гишүүн асан П.Анужин, ЗГХЭГ-ын дарга Н.Учралын гэргий Ч.Сэлэнгэ нар “O COUTUR” брэндийн шинэ коллекцын нүүр царай болжээ

ФОТО: УИХ-ын гишүүн асан П.Анужин, ЗГХЭГ-ын дарга Н.Учралын гэргий Ч.Сэлэнгэ нар “O COUTUR” брэндийн шинэ коллекцын нүүр царай болжээ

УИХ-ын гишүүн асан П.Анужин болон ЗГХЭГ-ын дарга Н.Учирлын гэргий Ч.Сэлэнгэ нар Монголын загварын салбарт шинэ өнгө төрх нэмсэн “O COUTUR” брэндийн 2025 оны хавар-зун коллекцын албан ёсны нүүр царайгаар сонгогджээ.

Эмэгтэйчүүдийн гоо үзэсгэлэн, дотоод хүч чадлыг илтгэх энэхүү шинэ цуглуулга нь дэгжин хэрнээ хүчирхэг дүр төрхийг харуулахыг зорьсон бөгөөд брэндийн бүтээлч баг П.Анужин, Ч.Сэлэнгэ нарын олон нийтийн өмнө бүрдүүлж ирсэн имиж, нөлөөллийг онцолж, энэ сонголтыг хийсэн байна. 

“O COUTUR” брэндийн нүүр царайгаар сонгогдсон хоёр бүсгүй нь өөр, өөрийн салбарт нийгмийн анхаарлыг татсан, эмэгтэйчүүдийн жишээ бөгөөд тэд шинэ коллекцын зураг авалтад оролцсоноороо Монголын загварын ертөнцөд шинэлэг, сонирхолтой хослол болж буй юм. Учир нь тэдний оролцсон зураг авалтууд нийгмийн сүлжээнд хэдийнэ түгж, олон нийтийн талархлыг хүлээгээд байна. “O COUTUR” брэндийн шинэ коллекц нь үндэсний хэв маягийг орчин үеийн минимал чиг хандлагатай уялдуулсан бөгөөд тун удахгүй албан ёсоор танилцуулагдахаар төлөвлөгдөж байгаа ажээ.