АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп өчигдөр /2025.05.01/ үндэсний аюулгүй байдлын зөвлөх Майк Уолцыг албан тушаалаас нь чөлөөлж, түүний оронд нь Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиог түр орлон гүйцэтгэгчээр томилсон талаар мэдэгджээ.
Энэ нь Д.Трампын хоёр дахь бүрэн эрхийн хугацаанд хийсэн анхны томоохон удирдлагын өөрчлөлт юм. Учи нь Майк Уолц цэргийн нууц ажиллагааны талаар хэлэлцэж байсан Signal мессежийн групп чатад санамсаргүйгээр сэтгүүлчийг нэмсэн нь мэдээллийн аюулгүй байдлын ноцтой зөрчилд тооцогдож, албан тушаалаасаа огцрох үндэслэл нь болсон юм. Харин Д.Трамп М.Уолцыг бүрэн халаагүй ч түүнийг НҮБ дахь АНУ-ын элчин сайдаар томилохоор нэр дэвшүүлсэн бөгөөд энэ нь түүний одоогийн албан тушаалаас доогуур байр суурьтай гэж үзэж байгаа аж.
М.Уолцын огцролт нь Д.Трампын удирдлагын багт дотоод зөрчил, итгэлцлийн асуудал байгааг илтгэж байгаа аж. Учир нь түүнийг Д.Трампын “Америкийг дахин агуу болгоё” хөтөлбөрт хангалттай үнэнч бус гэж үзсэн зарим нөлөө бүхий хүмүүс, тэр дундаа улс төрийн идэвхтэн Лаура Лумерийн шүүмжлэл ч нөлөөлсөн байж болзошгүй.
Эх сурвалж: Reuters