УИХ-ын чуулган завсарлах үеэр УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханаас дараах зүйлсийг тодрууллаа.
ВИДЕО:
-Ж.Чинбүрэн эмч та хоёрын дунд сая чуулган дээр маргаан үүслээ шүү дээ. Үүн дээр тайлбар өгөхгүй юу?
-Миний хувьд бол ямар нэг хувийн шалтгаан зөрчилдөөд байгаа зүйл байхгүй. Энэ бодлого чинь өнгөрсөн оны найман сараас хойш хэрэгжиж байгаа. 2024 оны 11 сараас эхний эм орж ирсэн. Одоо 28 дахь эм нь орж ирж байна. Хамгийн сүүлд хавдрын үед хэрэглэдэг таван төрлийн эмч байгаа. Үүнийг ХСҮТ-д өгсөн байгаа. Гэтэл өнөөдөр Ж.Чинбүрэн эмч 11 сараас хэрэгжиж эхэлсэн төсөл дээр яагаад өөр зүйл яриад байгааг ойлгохгүй байна. Энэ нь эрүүл мэндийн салбарт муугаар нөлөөлнө.
-Өнгөрөгч оны төгсгөлд эрүүл мэндийн салбар мөнгөгүй болсон талаар та мэдэгдэж байсан. Эрүүл мэндийн салбарын санхүүгийн асуудал өнөөдөр ямар хэмжээнд байна вэ?
-Аль эмнэлэгтэй хэдэн төгрөгийн гэрээ хийх вэ гэдэг дээр Эрүүл мэндийн даатгалын газар хэлцэл хийж, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл аль байгууллагад хэд хэдэн төгрөг өгөх ёстой гэдэг ерөнхий төсвийг батлаад явдаг. Өнөөдрийн байдлаар даатгалын сан мөнгөгүй болчихсон зүйл байхгүй. Санхүүгийн сахилга баттай болоод өнгөрсөн дөрвөн жил явсан завхралыг бид арилгах гээд байна. Тэгэхгүй бол бид ахиад оны эцэст хүнд байдалд эрүүл мэндийн байгууллагуудаа санхүүжүүлж чадахгүй нөхцөлд орох юм бол та хэдийн яриад байгаа тусламж үйлчилгээ авч чадахгүй, амь насаараа хохирол эрсдэл учирна. Өнөөдрийн байдлаар бид эрүүл мэндэд нь ноцтой аюул учрахуйц яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэх оноштой хүмүүс дээр ямар нэг хязгаарлалт хийхгүй гэж байгаа.
-13А маягтыг хэзээ бүрэн цахимжуулах вэ?
-Бид зөвхөн 13А маягтыг бүрэн цахимжуулсан зүйл биш. Бид өнгөрсөн оны наймдугаа сараас хойш цахимжилт дээр ажиллаад бүх иргэдийн эрүүл мэндийн мэдээллийг цахим орчинд хадгалах боломжтой болгож байгаа.