Японы нийслэл Токио хотод "Шинкансен" хурдны галт тэрэгний цахилгаан утаснууд дээр могой мөлхөж богино холболт үүсгэсэн нь үйлчилгээ түр зогсоход хүргэсэн тухай Японы Киодо агентлаг мэдээлжээ.
Тус хачирхалтай ослын улмаас галт тэрэгний цахилгаан хангамж тасалдаж, зорчигчид тодорхой хугацаанд хүлээлгэнд орсон байна. Энэ талаар 46 настай зорчигч Сатоши Тагава агентлагт өгсөн ярилцлагадаа, “Би Шинкансен хурдны галт тэргийг сард хэд хэдэн удаа ашигладаг, гэхдээ би анх удаа цахилгаан тасарч, ийнхүү зогсож байгааг үзэж байна” хэмээн ярьжээ.
Энэхүү үйл явдал нь Япон даяар "Алтан долоо хоног" хэмээх дөрвөн өдрийн амралтын үеэр тохиосон бөгөөд энэ үеэр улсын хэмжээнд хөдөлгөөнийг эрс нэмэгдүүлж, тээврийн төвүүд ачаалалтай ажилладаг байна. Харин цахилгаан хангамжийг богино хугацаанд сэргээж, үйлчилгээг хэвийн горимд шилжүүлсэн ч олон зорчигчийн хуваарьт нөлөөлжээ. Японы төмөр замын компаниуд уг үйл явдлын талаар нарийвчилсан шалгалт явуулж байгаа бөгөөд аюулгүй байдлыг хангах зорилгоор нэмэлт арга хэмжээ авч эхэлжээ.
Эх сурвалж: BBC