Баянзүрх дүүргийн 31 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс дөрөвдүгээр сарын 28-ний өдөр байшингийн суурь ухах явцад дөрвөн хүний толгойн гавлын яс олджээ.
Тодруулбал, Монелийн дугаар тоот айлын хүүхдүүд газар ухтал дөрвөн хүний толгойны яс гарч ирсэн байна. Энэ талаарх дуудлага цагдаагийн байгууллагаас дөрөвдүгээр сарын 28-ны авч шалгахад иргэн Б нь өөрийн эзэмшлийн хашаандаа байшингийн суурь ухахад хуучирч өгөрч, муудсан хүний гавлын 4 ширхэг яс гарч ирсэн болох нь тогтоогджээ. Уг хэргийн өдгөө цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгаж эхэлсэн байна.