Өмнөд Солонгосын Үндэсний тагнуулын албаны мэдээлснээр, Украины эсрэг дайнд Оросын талд байлдаж байсан Хойд Солонгосын 600 орчим цэрэг амь үрэгдэж, амь үрэгдсэн болон шархадсан цэргүүдийн тоо 4700-д хүрсэн байна гэжээ.
Энэ мэдээллийг Өмнөд Солонгосын парламентын тагнуулын хорооны гишүүн Ли Сонг-күн мэдэгдсэн бөгөөд 2025 оны нэгдүгээр сараас гуравдугар сарын хугацаанд 2000 орчим цэрэг шархадсан бөгөөд тэднийг Хойд Солонгос руу буцаасан гэжээ. Хойд Солонгосын цэргүүдийг Оросын Курск мужид байршуулсан бөгөөд тэдний зарим нь орчин үеийн дайны туршлагагүй, хүнд нөхцөлд тулалдаж байгаа аж. Энэ нь тэдний хүнд хохирол амсах шалтгаан болсон гэж шинжээчид үзжээ. Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун Оросын ерөнхийлөгч В.Путинтай 2024 онд байгуулсан батлан хамгаалах гэрээний хүрээнд цэргүүдээ илгээсэн бөгөөд энэ нь хоёр орны цэргийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлж буйг харуулж байгаа аж.
Эх сурвалж: BBC