Италийн Ерөнхий сайд Жоржиа Мелони өнгөрөгч Пүрэв гараг /2025.04.17/-т АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамптай Вашингтон дахь Цагаан ордонд уулзсан байна. Тэд уулзалтаар худалдаа, Украины нөхцөл байдал болон хоёр талын харилцаа зэрэг сэдвүүдийг хэлэлцжээ.
Харин тус уулзалтаас хойш Ж.Мелонигийн сэтгэл хөдлөлтэй холбоотой видео бичлэгүүд сошиал сүлжээнд тархсан байна. Учир нь, тэрээр Д.Трампын үгсийг сонсохдоо нүдээ эргэлдүүлэн, толгойгоо сэгсэрч, сэтгэл хөдлөлөө нуулгүй илэрхийлсэн нь олон нийтийн анхаарлыг татжээ.
Тодруулбал, Д.Трамп тус уулзалтын үеэр Украины Ерөнхийлөгч В.Зеленскийг шүүмжилж, түүнийг ухаантай байсан бол том орны өмнөөс дайнд орохгүй байсан гэж мэдэгдсэн байна. Мөн тэрээр Жо Байдены засаг захиргааг шүүмжилж, Украины нөхцөл байдалд АНУ-ын оролцоог бууруулахыг дэмжсэн байна. Иймд Д.Трампын энэхүү яриаг сонсож суусан Италийн Ерөнхий сайд Ж.Мелонигийн сэтгэл хөдлөлтэй холбоотой видео бичлэгүүд олон нийтийн сүлжээнд тархаж, олон хүмүүс түүний сэтгэл хөдлөлд байр сууриа илэрхийлжээ.
😅Best poker face in history: Meloni’s expression during her meeting with Trump has gone viral
— NEXTA (@nexta_tv) April 19, 2025
We’re all a little Meloni sometimes...🤦♀️ pic.twitter.com/R3UAAazIzj