Сүүлийн жилүүдэд нэр хүнд нь огцом өссөн Дубайн алдарт шоколад дэлхийн хушганы нийлүүлэлтэд хүчтэй дарамт үзүүлж, олон улсын хэмжээнд хушганы хомсдол үүсэхэд хүргэсэн талаар Financial Times сонин нийтэлжээ.
Эдгээр тансаг зэрэглэлийн шоколад нь дотроо их хэмжээний чанартай хушга агуулдаг бөгөөд энэ нь амт, үнэр, бүтэц зэргээрээ хэрэглэгчдийн сонирхлыг ихээр татаж байгаа юм. Гэвч тус бүтээгдэхүүний эрэлт огцом нэмэгдсэнээр хушганы томоохон экспортлогч улс орнууд болох Иран, АНУ, Турк зэрэг орнууд нийлүүлэлтээ хангаж чадахгүйд хүрээд байгаа аж.
Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар хэрэв энэхүү хандлага үргэлжилбэл хушганы үнэ өсөхөөс гадна олон салбарт нөлөөлөх магадлалтай. Тухайлбал, нарийн боов, амттан үйлдвэрлэлийн салбар, уламжлалт хоол хүнсэнд өргөн хэрэглэгддэг бүтээгдэхүүнүүд хомсдолд орж болзошгүй байна. Мөн хушганы тариалалт цаг агаар, усны нөөц, хөрсний нөхцөлд маш эмзэг тул ойрын хугацаанд эрэлттэй тэнцэх хэмжээний ургац хураах боломж хязгаарлагдмал хэвээр байна. Иймд дэлхийн амттан үйлдвэрлэгчид одооноос эхлэн орлуулагч түүхий эд хайх, нийлүүлэлтийн шинэ сувгуудыг нээх зэрэг арга хэмжээг авч эхэлжээ.
Эх сурвалж: Financial Times