Элон Маск дэлхийн хүн амын бууралттай тэмцэхийн тулд "олон хүүхэдтэй болохыг эрмэлзэж байна" гэжээ

Элон Маск дэлхийн хүн амын бууралттай тэмцэхийн тулд "олон хүүхэдтэй болохыг эрмэлзэж байна" гэжээ

Дэлхийн хамгийн баян хүн болох Элон Маск хүн амын бууралттай тэмцэх зорилгоор олон хүүхэдтэй болохыг эрмэлзэж байгаа нь саяхны судалгаагаар тодорхой болжээ. Тэрээр 14 орчим хүүхэдтэй бөгөөд олон эхнэртэйгээ хамтран хүүхэд төрүүлэхийг зорьж байгаа нь нийгмийн анхаарлыг татах болсон байна.

Элон Маск  олон хүүхэдтэй болохын тулд олон төрлийн арга барилыг ашиглаж байгаа нь тодорхой болсон байна. Тухайлбал, тэрээр зарим эмэгтэйчүүдэд хүүхэд төрүүлэхийг санал болгож, үүнд санхүүгийн дэмжлэг үзүүлдэг гэж зарим эх сурвалжууд мэдээлж байна. Жишээлбэл, тэрээр Ashley St. Clair гэх нөлөө бүхий эмэгтэйд хүүхдийнхээ талаар нууц хадгалахын тулд нэг удаа 15 сая ам.долларын төлбөр болон сар бүр 100 мянган ам.долларын дэмжлэг санал болгосон гэж мэдээлжээ.

Харин Элон Максын удаан хугацааны хамтрагч Jared Birchall гэх эмэгтэй эдгээр эмэгтэйчүүдтэй холбоотой санхүүгийн болон олон нийтийн харилцааг нь зохицуулдаг гэжээ. Сонирхуулахад,  Элон Маск хүүхдүүдийнхээ хүмүүжилд онцгой анхаарал хандуулж, тэднийг өндөр боловсролтой, бүтээлч сэтгэлгээтэй хүмүүс болгохыг зорьдог байна. 

Эх сурвалж: People.com